CrystalTop апп — Дэмжлэг

Сүүлд шинэчилсэн: 2026-10-14

Энэ апп юу вэ

CrystalTop бол "БИ ЭНД ЮУ МАЙН" ХХК-ийн ажилтнуудад зориулсан дотоод ажлын апп юм. Апп нь компанийн ERP системтэй холбогдож, ажилтан уурхайн талбай дээрээсээ түлшний түгээлт, хэмжилт, автобусны суудлын захиалга, ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээ бүртгэх боломжийг олгоно.

Апп нь зөвхөн компанийн ажилтан болон гэрээт гүйцэтгэгчдэд зориулагдсан. Нийтэд зориулсан үйлчилгээ биш.

Бүртгэл хэрхэн авах вэ

Апп дотроос шинээр бүртгүүлэх боломжгүй. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг компанийн Хүний нөөц / Мэдээллийн технологийн алба ERP систем дээр үүсгэж өгдөг. Шинэ ажилтан ажилд орохдоо нэвтрэх эрхээ тэндээс авна.

Түгээмэл асуулт

Нэвтэрч чадахгүй байна

  • Нэвтрэх нэр нь ихэвчлэн таны ажлын имэйл хаяг байдаг.
  • Нууц үгээ мартсан бол доорх хаягаар хандана уу — шинэ нууц үг тохируулж өгнө. Аппаас өөрөө нууц үг сэргээх боломжгүй.
  • Хэд хэдэн удаа буруу оролдсоны дараа ч бүртгэл түгждэггүй.

Интернэт байхгүй үед ажиллах уу

Ажиллана. Уурхайн талбайд холбоо тасарсан үед ч түгээлт, хэмжилтээ бүртгэж болно. Бичлэг эхлээд утсан дээр хадгалагдаж, интернэт сэргэмэгц автоматаар серверлүү илгээгдэнэ. Нүүр хуудасны дээд хэсэгт "Онлайн" эсэх, мөн илгээгдээгүй бичлэгийн тоо харагдана.

Яагаад байршил асууж байна вэ

Зөвхөн автобусны аялалын дэлгэц дээр. Та "Автобусанд суусан" гэж баталгаажуулахдаа сонгосон буудал дээрээ байгааг шалгахад ашиглана. Байршлыг тэр баталгаажуулалттай хамт нэг удаа илгээх бөгөөд өөр зорилгоор ашиглахгүй, тасралтгүй хянахгүй. Байршил өгөхөөс татгалзсан ч аппын бусад бүх хэсэг хэвийн ажиллана.

Суудал захиалах товч идэвхгүй байна

Аялал "Нээлттэй" төлөвт байх үед л суудал захиалж болно. Аяллыг ахлагч баталгаажуулсны дараа захиалга хаагдана.

Түгээлт үүсгэх боломжгүй байна

Таны ERP дээрх эрхээс шалтгаална. Хэрэглэгч бүрт зөвхөн өөрт нь оноогдсон үүрэг (түгээх, хүлээн авах, хэмжилт хийх, батлах гэх мэт) харагддаг. Танд хэрэгтэй үйлдэл харагдахгүй байвал Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүртгэлээ устгах

Хэрэглэгчийн бүртгэл нь ажилтны өөрийнх нь биш, ажил олгогч байгууллагын өмч учраас апп дотроос өөрөө устгах боломжгүй. Бүртгэлээ болон түүнтэй холбоотой өгөгдлөө устгуулах хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ үү. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хууль болон нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар хадгалах ёстой ажлын бүртгэл (түлшний баримт гэх мэт) нь хувь хүнийг тодорхойлох мэдээллээс салгагдан үлдэж болно.

Холбоо барих

  • Имэйл: info@ctmine.mn
  • Утас: +976 77108811
  • Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–18:00 (Улаанбаатарын цаг, UTC+8)
  • Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма-Гандинийн гудамж 28, Галакси тауэр, 10 давхар, 1003 тоот

Нууцлалын бодлого


Support (English)

CrystalTop is an internal, employee-only application for B&U Mine LLC, a mining company in Mongolia. Employees use it to record fuel dispensing and tank measurements, reserve a seat on the company bus, and complete performance evaluations, all connected to the company's own ERP system.

Accounts. There is no public sign-up. User accounts are created by the employer's HR/IT department inside the ERP; employees receive their credentials from them. Password resets are handled the same way — write to the address below.

Offline use. Records can be created without a network connection and are synced automatically once the device is back online.

Location. Location is requested only on the bus trip screen, to confirm that the employee is at the pick-up point they selected. It is sent once with that confirmation and used for nothing else. Declining location does not affect the rest of the app.

Account deletion. Accounts belong to the employer, so they cannot be deleted from inside the app. Send a deletion request to the address below and it will be handled within 30 days.

Contact: info@ctmine.mn · +976 77108811 · Mon–Fri 09:00–18:00 (UTC+8).